Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ 2016” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2016-11-04

Сургуулийн насны хүүхдийг  зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗөвлөл, Цагдаагийн газартай хамтран “Ногоон гэрэл-Цагаан шугам”  тэмцээнийг жил бүр зохион байгуулж ирсэн. 
“Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээн нь зөвхөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид төдийгүй эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч нарын идэвх чармайлтыг өрнүүлж, жилээс жилд өргөжин тэлж байна.
  Тэгвэл “Ногоон гэрэл-Цагаан шугам 2016” тэмцээн өнөөдөр /2016.11.04/ Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн спорт танхимд зохион байгуулагдсан ба тэмцээний нээлтэд аймгийн  удирдлагууд оролцож, аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн тэргүүн Г.Эрдэнэбат нээн үг хэлж, "Залуусын хот"-ын залгамж халаа хүүхэд багачууддаа сайн сайхныг хүслээ.
Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээнд нийт 13 ЕБС-ын 156 хүүхэд, 13 багш оролцож, хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигчийн баримтлах гол дүрэм “Ногоон гэрэл-Цагаан шугам”-ыг хэрхэн ойлгож эзэмшсэнээ урлагийн үзүүлбэрээр илэрхийлж байна. 
Тэмцээн багийн мэндчилгээ, багийн ахлагчийн үзүүлбэр, урлагийн тоглолт, буухиа гэсэн төрлүүдээр явагдсан юм. Дашрамд сонирхуулахад "Авьяаслаг Монголчууд" шоу тэмцээний шилдэг оролцогч А.Отгонбаяр энэхүү тэмцээнд оролцож буй хүүхэд багачуудад амжилт хүсэн, ая дууны мэндчилгээ өргөлөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%