Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ “Элэгний вирусгүй Эрдэнэт хот” аянд нэгдлээ

2016-11-04

     Монгол улсад нийт 400.000 орчим хүн вирусын халдвартай ба тэдний 75 хувь орчим нь вирусын халдвар авсан гэдгээ мэддэггүй. Манай ард иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт тэр бүр хамрагдаггүй учир оношлогдож буй нийт элэгний хорт хавдрын 85 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. Орхон аймгийн иргэдийн хувьд 5 хүн тутмын 1 нь В, С вирусын халдвартай гэсэн судалгаа ч байдаг. Иймээс “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ-аас санаачлан “Элэгний вирусгүй Эрдэнэт хот” аяныг 9 сараас зохион байгуулан, одоогийн байдлаар төрийн болон хувийн хэвшлийн 8 байгууллагыг хамарчээ.  Аяны үйл ажиллагааны зорилго нь хүн амын дунд тулгамдаж буй асуудал болох элэгний “В”, “С” , “D” вирусын шалтгаант өвчлөлийн талаарх мэдээллийг ард иргэдэд өгөх, өвчлөлийг эрт илрүүлэх, эмчлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
    Аймгийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа энэхүү аянд Орхон аймгийн ИТХ, “Баян-Өндөр”, “Жаргалант” сумдын ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны хамт олон нэгдэж ”Эрдэнэтийн эрүүл иргэний төлөө” уриаг дэвшүүлэн ажиллаа.
   Аяны хүрээнд элэгний “B”,“C”,“D”  вирусын шалтгаант өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх  талаар эрүүл мэндийн сургалтанд аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчид болон ИТХ-ын ажлын албаны хамт олон нийт 63 хүнийг хамруулсан байна.
   Мөн “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ болон аяныг зохион байгуулж байгаа залуу эмч нарын дэвшүүлсэн “Элэгний вирусгүй жишиг аймаг” буюу 0-15 насны хүүхдүүдийг вакцинжуулах төслийг дэмжиж ажиллахад Орхон аймгийн нийт иргэд та бүхнийг идэвхитэй оролцохыг уриаллаа. Уг асуудалтай холбоотой шат шатны хурлын байгууллагаас гарсан шийдвэрийг тухай бүрт хүргүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахаа илэрхийллээ.






Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%