Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Эрдэнэбатын санаачлагаар Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр буюу 11-р хорооллын гудамж талбайд байгальд ээлтэй эко гэрэлтүүлгийг суурилууллаа. Ажил гүйцэтгэгч “Их цамхаг хүрээ” ХХК-аас туршалтын журмаар энэ удаад 8ш эко гэрэлтүүлэгийг үнэ төлбөргүй суурилуулсан ба цаашид туршилт амжилттай болсон тохиолдолд аймгийн гэрэлтүүлэггүй газруудад уг гэрэлтүүлгийг байршуулахаар төлөвлөж байна.
Дэвшилтэд технологи бүхий эко гэрэлтүүлэг нь нарны эрчим хүчээр цэнэглэгддэг, ямар нэгэн эрчим хүчний шаардлагагүйгээр өөрөө гэрэлтдэг төдийгүй нарны гэрлийг мэдэрч, өөрөө асч унтардагаараа онцлог давуу талтай. Гэрэлтүүлэггүй гудамж талбайд болон асахаа больсон хуучирсан гэрэлтүүлгийг эко гэрэлтүүлэгээр сольж суурилуулсанаар асар их тог захилгаан хэмнэх боломжтой болж байгаа юм. Одоогийн байдлаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудад суурилуулалтын ажлыг хийж, эко гэрэлтүүлгийг туршиж байна.