Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Анхдугаар хуралдаан боллоо

2016-11-08

Номгон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан ИТХ-ын Анхдугаар хуралдаан 2016.11.02-ний өдөр 100 хувийн ирцтэй  амжилттай хуралдаж, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх, Хурлын даргыг сонгох, Тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлж томилуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 
Номгон сумын ИТХ-ын даргаар Норовын Буянхишиг сонгогдон ажлаа хүлээж авлаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%