Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АРХАНГАЙ АЙМАГ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ АЙМАГ БОЛЛОО

2016-05-06

Архангай аймаг 2015 онд Монгол улсын шилдэг аймаг болсон бол Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт аймаг боллоо. МУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны 5-р сарын .2-ны өдрийн 30 тоот зарлигаар Архангай аймгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. Харин энэ одонг албан ёсоор гардуулах арга хэмжээ боллоо. Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонг МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Цагаан хүрэлцэн ирж гардууллаа.

Архангай аймаг түүхэндээ Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнуулсан нь Архангайчууд, үе үеийн ахмадуудын хүч хөдөлмөрийн үр дүн юм гэдгийг аймгийн удирдлагууд онцлон хэлж байлаа.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон гардуулах ёслолын ажиллагаанд иргэд олноор ирж оролцохдоо сэтгэгдэл өндөр байгаагаа хэлж байсан юм.

Эх сурвалж: ekhoron21.mn


АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%