Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна

2016-11-11

Авилгатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг 11 сарын 09-11-ний өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсэг УИХ-аас 2016 оны 11 сарын 03-ны өдөр баталсан Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн агуулга зорилго, хэрэгжүүлэх арга зүйг сурталчлан танилцуулж ,иргэд, бизнес эрхлэгчдэд "Авилгатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Мөн аймагт ажиллах хугацаандаа аймгийн ГХУС ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд олон нийтийн хяналтын дэд зөвлөлийг байгуулахын зэрэгцээ иргэд, ААН, байгууллага, албан тушаалтнуудаас өргөдөл, гомдлыг хүлээн авч судалж шийдвэрлэх юм байна.


УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 58
54 / 93%
4 / 7%