Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛУУДЫН НЭГДСЭН, ПОРТАЛ KHURAL.MN ЦАХИМ ХУУДАСНЫ ХӨТЛӨГЧ ХӨГЖҮҮЛЭГЧИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслөөс зохион байгуулж буй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэгдсэн, портал цахим хуудасны хөтлөгч, хөгжүүлэгч админы сургалтанд манай аймгаас Аймгийн ИТХ-ын ММОНХАХ мэргэжилтэн А.Амгаланбаатар, Булган сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Оюунболд нар оролцож байна. 
Нийт сургалтанд оролцогчдод амжилт хүсье.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%