Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нийтийн эзэмшлийн зам, талбайд 2700 кг давс цацжээ

2016-11-15

Өнгөрсөн долоо хоногт манай аймгийн нутгаар хур тунадас их орсон. Энэ үеэр гудамж, зам, талбайн цас цэвэрлэгээг хариуцсан байгууллагууд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллажээ. Тодруулбал, Хот тохижуулах газрын 145 ажилтан өглөө бүр 5 цагт цас цэвэрлэгээнд гарч байна. Тус газраас тусгай зориулалтын буюу цас түрдэг, хайрга цацдаг хоёр машин, портер машин хоёрыг дайчлан ажиллаж байна.  Өнгөрсөн долоо хоногт тус газар нийт 2700 кг давс, 20м3 хайргыг нийтийн эзэмшлийн зам, талбайд цацжээ. 

Улсын чанартай буюу аймаг, хот хоорондын А1001, 1002-р авто замын цэвэрлэгээ, үйлчилгээг “Орхон АЗЗА” ТӨХК хариуцдаг. Тус компани хур тундас их орсонтой холбоотойгоор хот хоорондын авто замын цас цэвэрлэгээг 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт хариуцуулж, авто гридер, үйлчилгээний болон ачааны машин ашиглаж байгаа талаар Ерөнхий инженер нь мэдээллээ. Дээрх ажлын хэсгээс өчигдөр Их, Бага хөшөөтийн давааны зорчих хэсгийг цэвэрлэсэн байна. Энэ нь цааш Орхоны гүүр хүртэл үргэлжлэх юм. Мөн хотын төвийн авто замын цэвэрлэгээг 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хариуцан ажиллаж байна. 

 Эх сурвалж: Erdenet.mn

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%