Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Сумын хөгжлийн бодлогын хороо хуралдав

2016-11-18

Сумын хөгжлийн бодлогын хороо 8 хүний бүрэлдхүүнтэй. Орон нутгийн удирдлагын  тогтолцоо,  чиг үүрэг,  нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг сайжруулж,  төрийн үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргах зорилт тавьж ажиллахаар болжээ. Тус хороо 2016.11.17-ны  / 18.00-20.00 / цаг хүртэлх хугацаанд хуралдаж Хороодын ажиллах журам ,  Үндсэн чиглэл , Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны чиглэлийг боловсруулахад оролцлоо. Төлөөлөгчид 2017-2020 оны сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэлийг  "Хөрсөнд буусан, биелэгдэх боломж бүхий бодлогын баримт бичиг" боловсруулахын тулд санал бодлоо уралдуулж үг үсэг, утга найруулга зэрэг бүхий л талаар зөвлөлдөв.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%