Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ арга хэмжээ боллоо

2016-11-18

Сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, Шинэчлэн батлагдсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх, хөдөлгөөнд соёлтой оролцож хэвших ач холбогдлыг өсвөр үе, иргэдэд сурталчлах ажлыг эрчимжүүлж, Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах зөвлөл, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газартай хамтран жил бүр болдог НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ арга хэмжээ 2016.11.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Даланзадгад сумын Ерөнхий боловсролын Нэг, Хоёр, Гурав, Дөрөвдүгээр сургуулиудаас 5 баг, тамирчид оролцож замын хөдлөгөөний аюулгүй байдал, тэмдэг, тэмдэглэгээ, хууль, эрх зүйн мэдлэгээрээ хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Дөрөдвүгээр сургуулийн “ШОНХОР” баг нэгдүгээр, нэгдүгээр сургуулийн “TRAFFIC POLICEMAN баг хоёрдугаар, хоёрдугаар сургуулийн “ХҮЧИРХЭГ-13” баг гуравдугаар байруудад тус тус шалгарлаа. 

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 58
54 / 93%
4 / 7%