Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2016.11.22- ны өдөр анхны хуралдаанаа хийж байна. Ирвэл зохих 7 Тэргүүлэгчээс 6 буюу 86 хувийн ирцтэйгээр хурал эхлэв. Тэргүүлэгчид Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит хоёрдугаар хуралдааны товыг зарлах тухай, Илтгэл, илтгэгчийг батлах тухай, Сумын ИТХ ,Тэргүүлэгчдийн 2017-2020 онд баримтлах үйл ажиллагааны үндсэн чиглэлийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай, Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны дэгийг батлах тухай , Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдхүүнийг шинэчлэн батлах тухай, Төрийн дээд шагналд уламжлах тухай зэрэг 6 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцсэн асуудлуудаараа холбогдох тогтоол шийдвэрийг гаргана.