Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Номгон сум: Иргэн ба хууль 2016 нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа

2016-11-23

Номгон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗСЗ-өөс хамтран сумын хэмжээнд "Иргэн ба хууль-2016" нэгдсэн арга хэмжээний хүрээнд доорх ажил,арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд: 
1. "Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт иргэдэд зориулсан сургалт, мэдээллийг 2016.11.09-нд зохион байгуулж нийт 41 хүнийг хамрууллаа. 
2. Хуулиа дээдлээд зөв амьдарцгаая Гар бөмбөгийн  тэмцээнийг иргэдийг чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, иргэд олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж нийт эрэгтэй 5, эмэгтэй 6 багийн 66 тамирчдыг хамрууллаа. 
3. Иргэдэд хууль тогтоомжийг сурталчилан таниулах, нутаг дэвсгэрт гарч байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, иргэдийг мэдээллээх хангах зорилгоор "Хамгийн сайн хууль сурталчлагч баг, хамт олон" арга хэмжээг зохион байуулж 3 баг, хамт олныг шалгаруулаа. 
4. Хууль ба хүүхэд бидний оролцоо Дэвжээ тэмцээнийг ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж нийт 6 багийн 48 хүүхэд оролцож нийт иргэд эцэг эхчүүдэд хүргэлээ 
5. Хууль сурталчлах, иргэдэд мэдээлэл хүргэх Хамгийн том боршур шалгаруулж эхний 3 байрыг шалгаруулж, боршурыг иргэд, албан газруудаар аялуулж танилцууллаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%