Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Орон нутгийн 2017 оны төсвийн төслийг өргөн барьлаа

2016-11-24

Аймаг, Нийслэлийн Засаг дарга ирэх оныхоо төсвийн төслийг Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасны дагуу 11 дүгээр сарын 25-ны дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барих ёстой байдаг.

Энэ дагуу өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, аймгийн СТСХ, ХБТХ-ийн дарга, мэргэжилтнүүд холбогдох албаны хүмүүсийн хамт аймгийн 2017 оны төсвийн төслийг, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн төслийн хамт аймгийн /иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Галхүүд хуулийн хугацаанд өргөн барилаа.


УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 58
54 / 93%
4 / 7%