Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дүүргийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2016-11-26

     Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд оюунлаг иргэдтэй дүүргийн төлөө, иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдах Сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдыг сонгон шалгаруулах зорилго бүхий дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбатын нэрэмжит сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дүүргийн Иргэний танхимд эхэллээ. 
     Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Боргио, нийслэлийн шатрын холбооны гүйцэтгэх захирал Х.Болдбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо. 
ИТХ-ын дарга Э.Ганбат нээж хэлэхдээ энэхүү тэмцээнийг иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, тоглолтын ур чадварыг дээшлүүлэх, бие биенээсээ суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.
     Тэмцээнд оролцогч та бүгдийн ухаан төгс, хараа хурц, нүүдэл нь уран байх болтугай гээд тэмцээнийг эхлүүллээ.
     Тэмцээнд дүүргийн 1-ээс 20 дугаар хорооноос шалгарсан эрэгтэй 43 эмэгтэй 13 тамирчид өрсөлдөж байгаа юм.
     Тэмцээн 11 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд үргэлжлэн дүнгээ гаргана.
     Хороогоо төлөөлөн оролцож байгаа нийт тамирчиддаа амжилт хүсье.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%