Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НОМГОН СУМ: ТӨЛӨӨЛӨГЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2016-11-29

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, Өмнөговь аймгийн ИТХ-аас зохион байгуулсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс хэрэгжүүлж буй сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чадавхжуулах суурь сургалтанд Номгон сумын ИТХ-ын 21 төлөөлөгчдөөс 19 нь оролцож төлөөлөгчдийн  90 хувь нь хамрагдлаа. 
Сургалтаар НӨУБ-ын эрх зүйн үндэс, Иргэдийн оролцоо, НӨУБ-ын зохион байгуулалт, Байгаль орчин, Төсөв санхүүгийн чиглэлээр суурь мэдлэгийг олж авлаа. 


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%