Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XIV хуралдаан боллоо

2016-11-29

Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 11-р сарын 28-ны өдрийн 14-р хуралдаан Нутгийн удирдлагын ордонд болж өнгөрлөө. Хуралдааны эхэнд аймгийн ИТХ-ын Ээлжит IV хуралдааны бэлтгэл хангасан дүнгийн тухай хэлэлцсэн юм.

Аймгийн Засаг дарга Д.Батлут аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2017 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг танилцуулж хэлэлцүүлсэн. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас гарсан саналыг 2017 оны Үндсэн чиглэлийн төсөлд тусгахыг аймгийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс, агентлагийн дарга нарт даалгаж, 2016 оны 12-р сарын 02-нд хуралдах аймгийн ИТХ-ын Ээлжит 4-р хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

Монгол улсын УИХ-аас Орхон аймагт ирэх онд төсвийн нийт орлогыг 41.7 тэрбум төгрөг байхаар баталсанаас суурь орлогыг 37.9 тэрбум төгрөгөөр баталсан. Тэгвэл аймгийн 2017 оны төсвийн төслийг Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг танилцуулж, хэлэлцүүллээ. Хуралдаанаас гаргасан саналыг 2017 оны төсвийн төсөлд тусгаж аймгийн ИТХ-ын Ээлжит 4-р хуралдаанаар хэлэлцэхээр тогтоолоо.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд, шашны байгууллага байгуулж, үйл ажиллагаа явуулах журмыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгууллан ажиллаж, төслийг 2016 оны 12 дугаар сард багтаан Тэргүүлэгчдийн Хуралд оруулж хэлэлцүүлэхийг ажлын хэсгийн ахлагч Б.Оюунбаярт даалгасан юм.

Мөн тус хуралдаанаар “Аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд шашны байгууллага байгуулж үйл ажиллагаа явуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.3-ыг үндэслэн үйл ажиллагаа явуулах хугацаа дуусч, түүнийг сунгуулах тухай хүсэлт тавьж, холбогдох материалыг бүрдүүлж ирүүлсэн “Амьд-Үг-Эрдэнэт” Христийн сүмийн үйл ажиллагаа явуулах хугацааг 1 жилээр сунгахаар тогтоол гаргасан байна.

Аймгийн хэмжээнд бүтээмж, инновацийн хөдөлгөөний бодлогыг тодорхойлж, “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл явцыг удирдан чиглүүлэх үүрэг бүхий бүтээмж инновацийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагыг үндэслэн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Үүнтэй холбогдуулан “Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 81 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцлоо.

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалтыг үндэслэн аймгийн хэмжээнд албадан ажил хийлгэх ялтай этгээдээр 2017 онд гүйцэтгүүлэх ажлын төлөвлөгөө, ажлын байрны жагсаалтыг хэлэлцэн баталлаа.

Хуралдааны төгсгөлд “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 14 дүгээр зүйл 14.1, 16 дугаар зүйлийн 16.1 заалтыг тус тус үндэслэн аймгийн Онцгой комиссын шинэчилсэн бүрэлдэхүүн болон Онцгой комиссын ажиллах журмыг баталсан байна. Тогтоол гарсантай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн   2013 оны 62 дугаар тогтоолыг хүчингүйд тооцон, тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга  бөгөөд Онцгой комиссын дарга  Д.Батлут-д даалгалаа. 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%