Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГХУСАЗСЗ хуралдлаа

2016-11-30

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал 2016 оны 11-р сарын 29-ний өдрийн 11 цагт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тасалгаанд 60 хувийн ирцтэйгээр боллоо. Энэ удаагийн хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:


-         Аймгийн хэмжээнд амиа хорлох гэмт хэргийн шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээ

-         Аймгийн хэмжээнд хийсэн мансууруулах төрлийн ургамал ургадаг газруудын судалгааны үр дүн

Энэ удаагийн хурлаар дээрх асуудлуудын дагуу цаашид зохион байгуулах ажлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%