Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

210 ШҮҮХ ХУРАЛД ЖУРАМ САХИУЛЖЭЭ

2016-06-09

Тахарын албаны ажилчид 2016 оны эхний 5-р сарын байдлаар нийт 111 шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэж, 12 албадан ирүүлэх захирамж хүлээн авчээ. Үүнээс гэрч, хохирогч, хариуцагч, яллагдагч 21 хүнийг тус тус албадан ирүүлсэн байна.

Эрэн сурвалжлах ажлын шүүгчийн захирамж, шийдвэр 16-г хүлээн авч шийдвэрлэсэн ба шүүхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт иргэний хэргийн 130, эрүүгийн хэргийн 76, захиргааны хэргийн 37, завж заалдах шатны 22 шүүх хуралд журам сахиулан ажиллаж байна. Шүүхийн байранд 4 харуул хуяг 24 цагаар харуулын үүрэг гүйцэтгэж, шүүхийн байрны аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна.

Нийт 4 зөрчлийг илрүүлэн шүүхийн аюулгүй байдлыг ханган ажиллаж, эрэн сурвалжлах ажлын хүрээнд шүүхээс оргосон оргодолгүй, иргэний хариуцагч 12 хүнийг эрэн сурвалжилж хугацаа алдалгүй хаягийг тогтоон холбогдох байгууллагад хүргүүлэн ажиллажээ.

Эх сурвалж: EKHORON21.MN

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 45
12 / 27%
6 / 13%
5 / 11%
22 / 49%