Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2016 ОНЫ АДАЛ ЯВДАЛТ СПОРТ АЯЛАЛ

2016-05-27

        2016 оны Адал явдалт спорт аялалын тэмцээний 5-р сарын 27-28 өдрүүдэд боллоо. Энэ жилийн аялал Дэмид жанжны талбайгаас Мааньт уул, Халзангийн даваа, Тарвуугийн гол, Тамрын гол, Сангийн толгойн гүүр гэсэн маршрутын дагуу хоёр өдөр аялаж дүнгээ гаргалаа. Тэмцээнийг аймгийн Адал явдалт спорт аялалын холбоо, Биеийн тамир спортын газар, Байгаль орчин аялал жуулчиллын газрууд хамтран зохион байгууллаа. Нийт есөн байгууллагын 60 тамирчин оролцож таван төрлийн тэмцээнд хурд хүчээ сорин шилжин явах цомын төлөө өрсөлдлөө. Нийтийн биеийн тамирын дэлгэрүүлэх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах зан үйлийг төлөвшүүлэх зорилготой аялалын үеэрх тэмцээнүүдэд Эрүүл мэндийн газар түрүүлж цомын эзэн болсон бол, Онцгой байдлын баг, Биеийн тамир спортын газрын багууд удаалжээ. 
Эх сурвалж: ERKHORON21.mn

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%