Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ТАМИР” ЗУСЛАН АЖИЛЛАЖ ЭХЭЛНЭ

2016-06-10

Хүүхдийн “Тамир” зуслан энэ сарын 13-наас 1-р ээлжийн амрагчдаа хүлээн авах юм байна. Нэг ээлж нь 7 хоног байх бөгөөд өдрийн 15.000, долоо хоног нь 105.000 төгрөгийн төлбөртэй.

Анги, хамт олноороо амрахаар бол хүүхэд бүрт 10%-ийн хөнгөлөлт үзүүлэх гэнэ. Мөн монгол, америк багштай 14 хоногийн вакумжуулсан сургалт хичээллэх аж. Сургалтын нэг бүлэгт 20-25 хүүхэд хичээллэх ба амрах хугацаандаа сургалтад хамрагдахыг хүссэн хүүхэд нэг өдрийн 18.000 төгрөгөөр амрах юм байна.

Харин 2-р ээлж 6-н сарын 20-нд, 3-р ээлж 6-н сарын 27-нд, 4-р ээлж 7-н сарын 4-нд, 5-р ээлж 7-н сарын 11-нд, 6-р ээлж 7-н сарын 18-нд, 7-р ээлж 8-н сарын 1-нд, 8-р ээлж 8-н сарын 8-нд хүүхдээ авах юм байна. 9447-8006 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Зуслан  явах нэг талын зардал 4000 төгрөг байдаг байна.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%