Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАВ

2016-07-17

2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан энэ сарын 18-ны өдөр боллоо. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс хамгийн ахмад МАН-ын Эрдэнэмандал сумаас сонгогдсон Мэрдээ овогтой Батдорж  анхдугаар хуралдааныг удирдан хуралдуулах хүндэттэй үүргийг гүйцэтгэлээ. Төлөөлөгчдийн 100 хувийн ирцтэй 14.00 цагт эхэлсэн хуралдаанаар ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх, ИТХ-ын даргыг сонгох, ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх гэсэн асуудлуудыг хэлэлцсэн юм.
     Энэ удаагийн аймгийн ИТХ-ын төлөөлөгч сонгох сонгуулийн 39 мандатын 26 буюу 66,6 хувийг Монгол Ардын Намаас нэр дэвшигч нар, 16 буюу 33,4 хувийг Ардчисан Намаас нэр дэвшигч нар авч, аймгийн ИТХ-д МАН олонх болов. 
    Хоёр намын бүлэг хэлэлцсэн ёсоор МАН-аас 9, АН-аас 2 төлөөллийг Тэргүүлэгчээр сонголоо. Үүнд: МАН-аасБ.Өсөхбаяр, М.Батболд, Н.Баянмөнх, П.Гомбодорж, Д.Мөнхбат, Ж.Нэргүй, Б.Түмэнжаргал, Г.Чулуунбаатар, П.Энхтайван нар, АН-аас Ч.Баасанжав, С.Эрдэнэбат нар ИТХ-ын Тэргүүлэгч боллоо. МАН-ын бүлгийн ахлагчаар Ж.Нэргүй, АН-ын бүлгийн ахлагчаар Ч.Баасанжав нар ажиллав.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%