Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Айрагийн гозгорын археологийн дурсгалууд II” үзэсгэлэн 7 хоног үргэлжилнэ

2016-12-01

“Уурхайчин” соёлын ордны “Арт” галарейд “Айрагийн гозгорын археологийн дурсгалууд II” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэнд аймгийн Засаг даргын орлогчууд А.Түвшинжаргал, С.Батжаргал, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Б.Баасансүрэн, Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр, ОХУ-ын Эрдэнэт хот дахь ерөнхий консул Ракшаевич Рыгзын, бусад албаны дарга, боловсролын салбарынхан оролцлоо. Үзэсгэлэнд булшнаас илэрсэн ховор олдворууд болон судалгааны явцын талаар тайлбар зургуудыг дэлгэн тавьсан байна.
   Уг дурсгалыг 2008 онд Орхон аймгийн музейн ажилтнууд анх илрүүлэн олжээ. Улмаар 2010 онд Соёлын өвийн төвийн мэргэжилтнүүд бүртгэн авч, товч тодорхойлолтын хамт “Монгол улсын нутаг дэвсгэрт дахь түүх соёлын үл хөдлөх дурсгалууд” бүтээлд хэвлүүлсэн байна. Тус дурсгалуудыг Б.Даваацэрэн, З.Батсайхан нарын судлаачид Хүннүгийн үед холбогдоно гэж үзжээ.
   2014-2016 онд Монголын Үндэсний Музейн судлаачид Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгор хэмээх газарт археологийн малтлага судалгаа явуулсан байна. Тус судалгааны ангийнхан энэ хугацаанд 97 булшийг бүртгэн баримтжуулж, 10 булшийг малтан судалжээ. Судалгааны явцад Монгол улсын нутаг дэвсгэрээс урьд өмнө илэрч байгаагүй өвөрмөц оршуулгын зан үйл бүхий булш оршуулгыг илрүүлэхийн сацуу олон тооны үнэт ховор дурсгалуудыг нээж, Орхон аймгийн музей болон Монгол Үндэсний Музейн сан хөмрөгийг баяжуулаад байна.
   Айрагийн гозгорын булшнууд нь үндсэн хоёр төрөл бөгөөд том хэмжээтэй, дөрвөлжин хэлбэрийн чулуун өрлөгтэй, эсвэл жижгэвтэр хэмжээтэй, цагирган хэлбэрийн чулуун дараастай хэмээн ангилж болно. Оршуулгын газарт илэрсэн зуугаад булшны30 гаруй нь том хэмжээтэй булшнууд болно.
Үзэсгэлэн 7 хоногийн хугацаатай үргэлжлэх юм байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%