Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Ээлжит IV хуралдаанаар 2017 оны төсвийг баталлаа

2016-12-05

Орхон аймгийн ИТХ-ын 12-р сарын 02-ны өдрийн Ээлжит IV хуралдаан болж өнгөрлөө. Энэ удаагийн хурал нь цахим карт ашиглан төлөөлөгчдийн ирц болон санал хураалтыг бүртгэснээр онцлогтой байсан. Хуралдаанаар

1.  Аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2017 онд аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн тухай
2.   2017 оны төсвийн төслийн тухай
3. Аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2016 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан, 2017 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлийн тухай
4.  Аймгийн ИТХ-ын байгуулагын 2016 онд хийсэн ажлын тайлан
5.  Хороон дарга сонгох тухай асуудлаар хэлэлцлээ.
   Хуралдааны эхэнд аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2017 онд аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн тухай аймгийн Засаг дарга Д.Батлут танилцуулж хэлэлцүүлсэн.



Төсөлд хүний хөгжлийн асуудлыг түлхүү анхаарч, эрүүл мэнд боловсрол, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлд чиглэсэн 5 бүлэг 66 зорилтод ажил орсоныг хэлж байлаа.  Илтгэлийг хэлэлцээд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталж, Аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан зохион байгуулах, Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хагас бүтэн жилээр дүгнэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд  тайлагнаж байхыг аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлутад даалгалаа.

    Аймгийн ИТХ-ын Ээлжит IV хуралдаанаар 2017 оны төсвийн төслийн тухай хэлэлцсэн. Төсвийн төслийг аймгийн Засаг дарга Батлут танилцуулж хэлэлцүүлсэн. Аймгийн төсвийн нийт орлогыг 41.7 тэрбум төгрөгөөр баталсанаас төсвийн суурь орлогыг 37,9 тэрбум төгрөгөөр баталж, аймгийн 2017 оны төсөвт төсвийн Өмчийн харилцааны газар Байгаль, орчин аялал жуулчлалын газар Сум дундын ойн анги Ерөнхий боловсролын сургууль зэрэг ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг 214,7 сая төгрөгөөр баталсан.  Мөн аймгийн 2017 оны төсвийн суурь зардлыг 47,6 тэрбум төгрөгөөр баталж улсын төсөвт 12,5 тэрбум төгрөг тэгшитгэн төвлөрүүлэхээр баталсан.  

  Төсвийн тухай хуулийн дагуу 2017 оны төсөвт Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үүднээс Хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, сумын эмнэлэг, биеийн тамир спортын газар зэрэг тусгай зориулалтын шилжүүлгээр 32,9 тэрбум төгрөгийн төсөв батлагдан зарцуулагдахаар шилжин ирсэн байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%