Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДОЛОО ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН III ХУРАЛДААН ҮРГЭЛЖЛЭЖ БАЙНА

2016-12-05

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит III хуралдаан үргэлжлэж байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2016 оны  хагас жилийн ажлын тайлангийн тухай хэлэлцэж аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлийн биелэлт, 2017 оны зорилтын тухай санал асуултын шатандаа явж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%