Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ: ДАХИН ЭНЭ АСУУДЛЫГ ДЭВРЭЭЖ, ДАВРААЖ БОЛОХГҮЙ

2016-09-12

Бид өмнө нь Цэнхэр суманд ажиллаж нөхцөл байдалтай танилцсан. Ингээд санал тавьснаар өнөөдрийн зөвлөгөөн болж байна. Энэ компаниуд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болбол тэр компаниуд Архангай аймагт хөрөнгө оруулах ёстой. Аймагт бүртгэлтэй, татвараа төлдөг болох, сум орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, Орхон багийн иргэдэд үр өгөөжөө өгөх ёстой. Бүх зүйл хуулийн хүрээнд л байх ёстой. Хууль бус үйл ажиллагаа явуулж ийм асуудал үүсгэлээ. Дахин энэ асуудлыг дэврээж, даврааж болохгүй. Би өөрөө хяналт тавьж ажиллана. Хэрвээ энэ асуудал давтагдаад, засагдахгүй юм бол лицензийг цуцлах хүртэл арга хэмжээ авахуулахаар хөөцөлдөж ажиллана.
ОРХОН БАГИЙН МАЛЧИН Д.НАРАНХАЖИДМАА: ГЭР ТОЙРУУЛЖ УХСААР БАЙГААД НУТАГЛАХ ГАЗАРГҮЙ БОЛЛОО.


Уурхай ирснээс хойш олон жил бороо орсон ороогүй улаан ус ууж байна. Малын биеэр яр гарна, байнга өттэй баасаар баадаг боллоо. Мал үхэж байна, манайхаас л гэхэд 10 гаруй тугал үхсэн. Монгол газар” компани өнгөрсөн жил 20-иод айлын хүүхдийн сургалтын төлбөрийг өгсөн гэж сонссон. Мөнгө төгрөг өгсөн юм байхгүй. Худаг гаргаж өгнө гээд өгөөгүй. Алтны компаниуд ус зөөж өгнө гээд ч өгдөггүй. Манайхны нийлсэн 3,4 айлын өвөлжөө рүү ороод ухчихсан. Гэр тойруулж ухсаар байгаад нутаглах газаргүй боллоо. Бид ч яахав үр хүүхдүүдийн минь ирээдүй их л хэцүү болж байна даа. Нэг хэсэг нөхөн сэргээлт хийгдээд, мал хаагуур л бол хаагуур гарчихдаг, сайхан болсон байсан. Одоо мал гарах ч газаргүй боллоо. Мал нууранд унаж үхэхээс авахуулаад л хэцүү байна.

“АРИУН СУВАРГА” ТББ-ЫН ТЭРГҮҮН Г.ЧАГНААДОРЖ: ТӨР БОЛОХГҮЙ БАЙГАА ЗҮЙЛ ДЭЭР ТӨМӨР НҮҮРЭЭ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ.


Өнгөрсөн хугацаанд тухайн үеийн яам, холбогдох газрын удирдлагууд ирээд хаалгана, хүчингүй болгоно гээд л буцдаг. Гэхдээ дарга, сайд ирээд шийдвэр гаргаж байгааг үзээгүй өдий хүрлээ. Төр байдаг бол болохгүй байгаа зүйл дээр төмөр нүүрээ гаргах хэрэгтэй. Олон газарт очиж санал бодлоо хэлдэг, өргөдөл, бичиг өгдөг, тийшээ оч, ийшээ оч гэсэн маягтай л байдаг. Ард иргэдийн дуу хоолой төрд хүрдэггүй. Компани үүргээ биелүүлдэг, төр нь үүргээ биелүүлж, хяналт тавьж чаддаг байх ёстой. Ингээд явбал болохгүй зүйл үгүй.
Бид эдгээр ААН-үүдийг ад үзээд байгаа юм биш. Гол нь хуулийг л ягштал биелүүлэх хэрэгтэй юм. Ганцхан “Монгол газар” ч биш бусад компаниуд ч ялгаагүй шар ус алдаж байна, адилхан хариуцлага хүлээх хэрэгтэй.

/"Архангайн амьдрал" сонины дугаар 28-аас

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%