ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ
Жил бүрийн 9-р сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр аймаг, сумын удирдлагууд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач, зээг хүлээн авч уулзан, Г.Дэмид жанжны хөшөөнд цэцэг өргөсөн юм. Мөн хүчний болон төрийн байгууллагын алба хаагчид жагсан, Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдэд буяны ном хуруулах ажиллагаа боллоо. Улс төрийн их хэлмэгдүүлэлтэд Архангай аймгийн иргэд хамгийн ихээр өртсөн байдаг. Тодруулбал Ёнзонхамба, Дэмид, Гэндэнгийн хэрэг, Тариатын хүрээний эсэргүү буюу Хувьсгалын эсэргүү зэрэг хэргээр аймгийн хэмжээнд нийт 2500 орчим хүн хэлмэгдэж байсан гэх судалгаа байдаг. Жишээ нь 6-р Зая гэгээн Жамбацэрэн, Дэмид жанжин, Дэмид жанжны аав Гэлэгдорж нар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж байжээ. Түүнчлэн хувьсгалын эсэргүү 1824 хүн хэлмэгдэж, цаазын ял сонсож байжээ.
Хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд аймгийн төвд байдаг цөөхөн хүн л хамрагддаг. Хөдөө сумдын иргэдийн мэдээлэл байдаггүй юм байна.
Хэлмэгдэгсдийг цагаатгах ажил 1939 оны 4-р сарын сүүлчээс хойш 2015 оны эхний долоон сарын байдлаар 31.1 мянга гаруй хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь албан ёсоор тогтоогдож, цагаатгагдан нэр төр нь сэргэсэн байна. 1988 оноос өнөөдрийг хүртэл хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхэд, ач зээ нийт 18036 хүнд 16 тэрбум 247,4 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ.
Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд:
Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна.
Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.
санал өгсөн: 52