Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НОМГОН СУМ: Мал тооллогын ажил эхэллээ.

2016-12-07

Номгон сумын 2016 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтадын статистикийн тооллогын семинар 2016.12.07-ний өдрийн 09:00 цагт  болж, холбогдох заавар журам, мэдээллийг сумын комиссын дарга, Засаг даргын орлогч, ИТХ-ын дарга, ЗДТГ, ИТХ-ын Ажлын албанаас өглөө. 
Мал тооллогын ажлын хэсгүүд өнөөдрөөс малын тооллогодоо гарлаа. Нийт 5 багт 9 групп ажлын хэсэг гарч байна. ИТХ-аас хэсэг бүрт аялах хавтас, УЗН-ийн хандив татварыг төвлөрүүлэх, ИТХ-ын төлөөлөгчдөд, багийн иргэдэд ээлжит хуралдааны зар, хэлэлцэх асуудлыг хүргүүлэх, санал бодлыг сонсож тэмдэглэж ирэх талаар мэдээлэл өглөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%