Франци улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Элизабэт Барсак манай аймгийн Чулуут суманд албан ажлаар ажиллаад, аймгийн Засаг даргатай уулзаад Хашаат сумын зорилоо. Франци улсын “Санте-Сюд”, “Жэрэс” /GERES/ гэсэн 2 төрийн бус байгууллагаас манай аймагт эрүүл мэндийн салбарт олон төсөл хэрэгжүүлдэг. Тухайлбал, “Санте-Сюд” ТББ-ын төслийн хүрээнд аймгийн бүх сумуудын ЭМТ-үүд эмнэлгийн анхан шатны тусламжийн багаж хэрэглэгдэхүүн, эхо аппарат, хүүхдийн дулаан ширээ, суурин компьютер гээд техник хэрэгслээр хангагдахаас гадна эмч мэргэжилтнддийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтуудыг маш их явуулдаг. Мөн төслийн хүрээнд сумын эрүүл мэндийн төвүүдийн 3 жилийнх нь интернетийн төлбөрийг хариуцсан байдаг.
Харин Францийн “Жэрэс” ТББ-ийн “Архангай аймгийн ард иргэдийн хоол тэжээлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах” төсөл манай аймгийн Чулуут, Хашаат сумдад хэрэгжиж байгаа. Төслийн гол зорилго нь нарны эрчим хүчийг ашиглан хүнсний нарийн ногоог хүрэмжинд тарьж ургуулан, эмчилгээний хоол хүнсэнд ашиглах, нөгөө талаар орон нутагт нарийн ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх, дэлгэрүүлэх зорилготой юм. Францийн элчин сайд Элизабэт энэ төслийн хүрээнд хийгдсэн хүлэмжийн ногоо тарих явцтай танилцаад иржээ. Тэрээр төсөлд иргэд өөрсдөө оролцоод, сургалтанд суугаад, өөрсдийн гараар тарьж ургуулж байгаа учраас хөрсөндөө бууж, төсөл үр дүнтэй хэрэгжиж байна гэдгийг онцоллоо. Цаашид Архангайд хэрэгжүүлж байгаа төслүүдийг зогсоохгүй үргэлжлүүлэх тал дээр нь Франци талын удирдлагууддаа уламжилна гэж байв.
Мөн элчин сайд Элизабэт Барсак аймгийн Засаг даргатай дулаан, эрчим хүчний асуудлаар санал солилцлоо. Манай аймгийн хувьд олон жилийн өмнөөс судлагдаж байгаа газрын гүний дулааны судал байдгийг дуулгаад дулааны станцтай болох төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ. Цаашид дулаан эрчим хүчний чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бол хамтран ажиллахад бэлэн байгаагаа аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан илэрхийллээ.
Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ