Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ФЛОН БАЙГУУЛЛАГЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ МИКА ЛАЙХО АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

2016-10-25

2016 оныг ХБИ-ийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан байдаг. Архангай аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 7 байгууллага нэгдэж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдний үйл ажиллагааг ямагт дэмждэг Финландын ФЛОМ байгууллага Архангай аймагт 2003 оноос эхлэн төсөл хэрэгжүүлэх судалгаа явуулж, нийгмийн эмзэг бүлгийн иргэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлсээр иржээ. Төслүүдээс дурдвал 2005-2007оны хооронд эмзэг бүлгийн эмэгтэйчүүд, зорилтод бүлгийн иргэдэд эрүүл мэндийн болон ноос боловсруулалтын төсөл, 2008-2016 онуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглүүлсэн олон төслүүдийг хэрэгжүүлээд энэ онд дуусч байгаа юм. Төсөл дуусч байгаатай холбоотойгоор ФЛОМ байгууллагын суурин төлөөлөгч Мика Лайхо, Архангай аймгийн ХБИ-ын холбоодын зөвлөлийн тэргүүн Г.Самбууданзан тэргүүтэй албаны хүмүүс аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай уулзлаа. Энэ үеэрээ ХБИ-ын холбоодын зөвлөлийн үйл ажиллагаа явуулж байгаа хоёр давхар байрыг ТӨР - ХБИ-ийн ХОЛБООДИЙН ЗӨВЛӨЛ
 15 жилийн туршид хамтран эзэмших гэрээнд ФЛОМ байгууллагын суурин төлөөлөгч Мика Лайхо, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид, Архангай аймгийн ХБИ-ын холбоодын зөвлөлийн тэргүүн Г.Самбууданзан нар гарын үсэг зурлаа. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлд дээрх байрыг бүрэн эзэмшүүлж, төрийн зүгээс урсгал засварын ажлыг хариуцахаар боллоо. Мөн аль нэг худалдааны төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж лангууны асуудлыг шийдвэрдэж, түрээсийг нь жилд жилд өгч байхаар Засаг дарга шийдвэрлэлээ. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд өөрсдийн хийсэн гар урлалын бүтээлүүдээ зах зээлд ойрхон борлуулах нэг боломж нээгдэж байгаа юм.
Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ





Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%