Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ҮХРИЙН ХОРТ САЛСТ ХАЛУУРАЛ ӨВЧНИЙ ХОРИОГ СУНГАВ

2016-10-15

Үхрийн хорт салст халуурал өвчин 2012, 2016 онд Цэнхэр сумын Буйлан багт, өнгөрөгч 9-р сард Өгийнуур сумын Орхон багт гарсан болох нь оношлогджээ. Холбогдох газруудаас уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Аймгийн Мал эмнэлгийн лабораторийнхон өнгөрөгч 9-р сарын 20-нд өвчний талаарх албан ёсны дуудлагыг хүлээн авч, газар дээр нь очиж мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч урьдчилсан байдлаар үхрийн хорт салст халуурал өвчин мөн болохыг тодорхойлжээ. Энэ дагуу 9-р сарын 29-с 14 хоногийн хорио цээрийн дэглэмийг баримтлан ажилласан ба энэ сарын 13 -ны байдлаар хорио цээрийн дэглэмийг ахин сугаж ажиллах мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ. Өвчний улмаас Өгийнуур сумын нэг малчин айлын 12 толгой мал өвчилж, зааврын дагуу устгал хийсэн байна. Одоогоор өвчний голомтод аймгийн онцгой комиссын ажлын хэсэг газар ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, хорио цээрийн дэглэмд хяналт тавин ажиллаж байна. 
Үхрийн “хорт салст халуурал”-өвчин нь герпес вирусээр үүсгэгддэг, салст бүрхүүл үрэвсэх, зовхи хавдаж нулимас гоожих, нүд цийх, биеийн халуун огцом нэмэгдэж, чацга алдах шинж тэмдэг илэрч мал өвчилсөн тохиолдолд үхдэг халдварт өвчин юм. Хонь, ямаа архаг хэлбэрээр хөнгөн өвчилж өнгөрдөг тул үхэр халдварлах гол эх уурхай нь болдог байна. Халдвар тараах зам нь сайтар судлагдаагүй тухайн мал амьтны дархлаа сулрах үед өвчилдөг байна. Энэ өвчний үед гойд үр дүнтэй эмчилгээний арга боловсрогдоогүй, урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрт нэвтрээгүй байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%