Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 8 ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА

2016-11-15

Өнгөрөгч 2015 онд хүүхэд харах үйлчилгээний эхлэл болох сургалтууд улсын хэмжээнд явагдсан. Аймгийн хэмжээнд нийд 58 хүн хүүхэд харах үйлчилгээний сургалтанд хамрагдаж, үүнээс 45 хүн нь хүүхэд харах үйлчилгээ эрхлэх эрхийн бичгээ авчээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд Төвшрүүлэх, Цэнхэр, Цахир, Өлзийт, Өгийнуур, Ихтамир, Өндөр-Улаан, Эрдэнэбулган зэрэг 8 суманд 16 хүүхэд харагч 73 хүүхдийг харж асарч байна. Эдгээр 73 хүүхдийн гурав нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Нэг хүүхэд харагч хуулийн дагуу 2-5 насны 5 хүүхэд харах ёстой. Харин хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхдийг хоёр хүүхдийн тоонд оруулдаг ажээ.

Архангай аймагт өнгөрсөн 04.01-нээс энэ төрлийн үйлчилгээ эхэлжээ. Хүүхэд харах үйлчилгээний төв болгон улирал бүр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт тайлангаа ирүүлж санхүүгээ авдаг байна. Аймгийн төвд нэг хүүхэд харагчид 569,120 төгрөг, суманд нэг хүүхэд харагчид 659,120 төгрөгийг олгодог. Өнгөрөгч 10-р сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 33 сая 69 мянга 780 төгрөгийг хүүхэд харагчдад олгожээ.

Эрдэнэбулган суманд “Маамуу нааш ир” нэртэй хүүхэд харах төв үйл ажиллагаагаа явуулдаг. Гурван хүүхэд харагч нийлж 15 хүүхдийг асардаг байна. Энэ байр нь хүүхдийн хөгжих, тоглоомын, хоолны гэсэн 3 өрөөтэй, тохилог, дулаахан төв байлаа. Өглөө бүр эцэг эхүүдэд хоол, ундааны дээжийг харуулж, амтлуулдаг байна.

Хүүхэд харах төвд ихэнхдээ 1 настайгаас 1 нас 6, 7 сартай буюу цэцэрлэгийн өмнөх насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд ханддаг гэдгийг хүүхэд харагчид хэлж байна. Гэсэн хэдий ч хуулийнхаа дагуу 2-5 насны хүүхдүүдийг авдаг гэж байв.




Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%