Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АРЫН САЙХАН ХАНГАЙ “НҮҮДЭЛ-2016” ШАТРЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2016-11-21

АРЫН САЙХАН ХАНГАЙ “НҮҮДЭЛ-2016” ШАТРЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН АРХАНГАЙ АЙМГИЙН ЦЭЦЭРЛЭГ ХОТНОО 11-Р САРЫН 18,19,20-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Уг тэмцээнийг 2 дахь жилдээ Монгол Улс, Хангайн бүсийн хэмжээнд оюун ухааны спорт болох шатрын тэмцээнийг түгээн дэлгэрүүлэх, өсвөр, залуу, ахмад үеийн шатар сонирхогч, мэргэжлийн шатарчдын оюуны чадавхыг дээшлүүлэх, туршлага солилцох, Архангай аймгийн шатарчидын амжилт, түүхийг өргөжүүлэх, хөгжүүлэх, цаашид жил бүр уламжлал болгон зохиох, Олон улсын нээлттэй тэмцээнд хүргэх зорилгоор 2016 оны 11-р сарын 18-20- ны хооронд Цэцэрлэг хотноо сонгодог болон түргэн тоглолтын төрлөөр зохион байгуулагдаж байна.

Тэмцээнийн нэээлтийн үйл ажиллагаанд:
1. Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр
2. Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа
3. Архангай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлого Хөгжлийн Хэлтсийн дарга Б.Гэрэлчимэг
4. Архангай аймгийн БТСГазрын дарга Ц.Нэргүйбаатар
5. Ус цаг уур орчны шинжилгээний газрын дарга Ё.Дандарваанчиг 
6. Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирал Д.Мөнхжаргал
7. Монголын Шатрын Холбооны Дэд Ерөнхийлөгч, Уг тэмцээнийг санаачилагч зохион байгуулагч Архангай аймгийн харъяат, Техникийн ухааны доктор Цолмонгийн Цогбаяр
8. Монголын Шатрын Холбооны Дэд Ерөнхийлөгч Өсвөрийн шатарчдын клубуудын холбооны тэргүүн Тонгоны Сумъяа
9. Монголын Шатрын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Монгол улсын анхны Олон Улсын Их мастер, Ази тивийн аварга, Монгол Улсын гавъяат тамирчин Базарын Хатанбаатар
10. Эрэгтэй Олон Улсын Мастер, Эмэгтэй Олон Улсын Их мастер Монгол Улсын Гавъяат тамирчин Түвшинтөгсийн Батчимэг
11. Олон улсын Их мастер Баянхонгор аймгийн харъяат Цэгмидийн Батчулуун 
12. Олон улсын Их мастер Өвөрхангай аймгийн харъяат Баярсайханы Гүндаваа нар оролцлоо.
Энэ үеэр Архангай аймгийн удирдлагууд Монголын Шатрын Холбооны удирдлагуудад өргөмжлөл гардуулж, Монгол Улсын Гавъяат Тамирчин Түвшинтөгсийн Батчимэг хүндэтгэл үзүүллээ.
Мөн Монголын Шатрын Холбооны зүгээс архангай аймгийн удирдлага, зочидод МШХ-ны хүндэт тэмдэг дурсгалын зүйл гардууллаа. 
Уг тэмцээнд Эрэгтэй, Эмэгтэй 4 Их мастер манлайлсан нийт 70 шатарчид оюун ухаанаа сорьж байна.











Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 49
13 / 27%
6 / 12%
5 / 10%
25 / 51%