Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАДАН АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛЫГ ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ЭТГЭЭДЭД ОНОГДУУЛДАГ

2016-11-21

“Албадан ажил хийлгэх ял” нь ялтныг гэр орчноос нь тусгаарлахгүйгээр нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх хэлбэрээр хэрэгжих заалт юм. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгуулийн арга хэмжээ авагдсан ч төлбөрийн чадваргүй бол албадан ажил эрхлэх замаар ялыг эдлүүлж байгаа гэсэн үг юм. Энэхүү ял нь гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн хөдөлмөрөөр нийгэм болон төрийн өмнө гэм буруугаа хүлээн гэмшиж байгааг харуулах шийтгэл ажээ.
Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэхэд хяналт тавих журмын 5.1.-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь албадан ажил хийлгэх ял эдлүүлэхэд шаардлагатай ажлын байрыг тодорхойлох, бий болгох асуудлаар сум, дүүргийн Засаг даргад, сум дүүргийн Засаг дарга нь харъяа байгууллага, аж ахуйн нэгжид уг асуудлаар чиглэл өгнө” гэж заасан байдаг. Гэвч энэ заалт хэрэгждэггүй байна.
Албадан ажил хийлгэх ял нь шоронгийн дүүргэлтийг багасгах, зардлын хэмнэлт гаргах, гэм буруутай байдлаа нийгмийн тусын тулд зарцуулан гэм буруугаа ухамсарлах, цайруулах боломжийг гэмт этгээдэд олгож байгаагаараа илүү үр нөлөөтэй гэж үздэг. Энэ ялыг орон нутагт, аймгийн төвд нийгэмд ашигтай ажил хийлгэх замаар эдлүүлж, хариуцсан шийдвэр гүйцэтгэгч тогтмол хяналт тавьдаг байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 45
12 / 27%
6 / 13%
5 / 11%
22 / 49%