Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОН ГАРСААР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 18 ХҮН НАС БАРЖЭЭ

2016-11-27

Аймгийн хэмжээнд 2016 он гарсаар арван сарын байдлаар 18 хүн зам тээврийн ослоор нас баржээ. Жил бүрийн 11-р сарын гурав дахь долоо хоногийн ням гарагийг дэлхий даяар “Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр” болгон тэмдэглэдэг. 
Энэ дагуу аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг зам тээврийн ослоор хохирогсдын дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ өдөр жолооч иргэд, даатгалын компаниудын төлөөлөл, жолооны курсийн багш нар, замын цагдаагийн алба хаагчдын хамт хэлэлцүүлэг хийж, уриалга гаргалаа. Мөн зам тээврийн ослоор нас барагсдын дурсгалд зориулж ганданд зул өргөж, ном хуруулсан юм. 
Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын хамгаалах бүсний хэрэглээ маш хангалтгүй байдгаас хохирох нь элбэг байна. Үүнтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид суудлын бүсээ зүүж хэвших урилагыг гаргаж, хяналт тавьж ажиллана гэв. 
Жолооч нарын гаргасан зөрчлийн торгуулиас тодорхой хувийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд зарцуулах ёстой ч биеллээ олдоггүй гэнэ. Шийдвэр гаргагчид энэ асуудлыг шийдээд өгвөл иргэдийн аюулгүй байдлаа хангах хандлагад өөрчлөлт оруулах, мэдээ мэдээллийн ажилд хувь нэмрээ оруулахыг цагдаа нар хэлж байгаа юм.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 45
12 / 27%
6 / 13%
5 / 11%
22 / 49%