Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХАНГАЙН БҮСИЙН САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЖИЛТНЫ БҮСИЙН СУРГАЛТ БОЛЛОО

2016-11-22

Монгол улсын Сангийн яам, Япон улсын Жайка төслөөс хамтран зохион байгуулсан “Хангайн бүсийн санхүүгийн хяналт, дотоод аудитын ажилтны бүсийн сургалт”-д Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаныхан оролцлоо. Эрдэнэт хотод 11-р сарын сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бүсийн сургалтад 8 аймгийн улсын байцаагч, аудиторуудыг хамруулан улсын салбарын дотоод аудитын хөгжлийн түвшин, чиг хандлага, шинэ тутам үүссэн тус салбарын хүрээнд хийгдсэн ажил, ололт амжилтууд, Дэлхийн банк, Жайка төслийн хүрээнд боловсруулж буй гарын авлагад орсон өөрчлөлтүүд сэдвээр танхимын сургалт хийгдэж, стандартын түвшинд Японы мэргэжилтнүүдтэй хамтран дадлага ажил хийгдсэн нь энэ салбарын хөгжилд томоохон алхам болсон үйл явдал боллоо гэж оролцогчид дүгнэсэн. Мөн орон нутгийн албад тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, зөвлөлдлөө. Сургалтын үеэр зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээнд Архангай аймгийн баг амжилттай оролцож, бүсийн тэргүүн байр эзлэн “Аварга баг”-аар шалгарч, Өргөмжлөл, Алтан медалийн эзэд болжээ.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%