Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

2016-11-22

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох 2016 оны сонгуулийн үр дүнд аймгийн ИТХ-д иргэдийг төлөөлөх 39 төлөөлөгч сонгогдсон. ИТХ-ын 39 төлөөлөгчийн 23 буюу 59 хувь нь анх удаа шинээр, 41 хувь буюу 16 нь хоёр ба түүнээс дээш жил сонгогдсон туршлагатай төлөөлөгчид байгаа юм.
УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн дараагийн шат болох “Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах суурь сургалт болов. 
Сургалтаар Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх ойлголт, эрхзүйн үндэс, хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэг, орон нутгийн төсвийн талаарх ойлголт, түүнийг батлах, хэрэгжилтийг хянахад хурлын байгууллагын эрх үүргийн талаарх мэдээллийг төлөөлөгчдөд өглөө.

Мөн байгаль орчин, газрын харилцаанд ИТХ-аас анхаарвал зохих асуудлууд, хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хэрхэн хангах талаарх төлөөлөгчдийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй асуудлаар хууль эрхийн болон аргазүйн мэдлэг мэдээллийг авсан юм.

Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу ИТХурал нь Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдуулан өөрийн аймаг, орон нутгийнхаа судалгаанд суурилсан олон талт хөгжлийн бодлогыг оновчтой зөв, алсын хараатайгаар урт хугацаатай төлөвлөж, түүнийхээ хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж, хэрэгжих боломж нөхцлийг хангаж өгөх үүрэгтэй юм.










Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%