Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЦЭЦЭГ ӨВЧТЭЙ 402 МАЛЫГ УСТГАЖЭЭ

2016-11-22

11-Р САРЫН 22-НЫ БАЙДЛААР БОГ МАЛЫН ЦЭЦЭГ ӨВЧТЭЙ 402 МАЛЫГ УСТГАЖЭЭ

       Аймгийн онцгой комисс бог малын цэцэг өвчин Өгийнуур, Хашаат сумдад гарсантай холбоотойгоор 11.23-ны өдөр шуурхай хуралдлаа. 11-р сарын 22-ны байдлаар Хашаат суманд 14 өрхийн 9714 малд үзлэг хийж өвчтэй 70 малыг тусгаарлаж, 8 малыг устгасан байна. Харин Өгийнуур суманд нийт 48 өрхийн 28158 малд үзлэг хийж өвчтэй 1863 малыг тусгаарлан, 394 малыг устгаж, 1469 мал үлдээд байгаа тухай мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 10 гаруй сая төгрөгийн зардал гарсан байна. Энэ хурлаас аймгийн онцгой комиссын болон аймгийн Засаг даргын албан даалгавар гарч сумдад болон малчдад хүргэгдэх юм.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХНАСАН:
- Хашаат, Өгийнуурын голомтод газрын хорио цээрийг маш сайн тогтоох, хамгаалах, малчид постны хүнээр малаа харуулаад байж болохгүй, өрсдийнхөө малыг өөрсдөө харах, малчид өглөө бүр малдаа үзлэг хийж байх, энэ чиглэлээрх мэдээллийг маш хурдан түгээхийг Мэдээлэл холбоо хариуцсан байгууллагад, Хүний эрүүл мэнд маш чухал.

    Үүнд анхаарлаа хандуулахыг ЭМГ-т, бүх хэлтэс агентлагуудыг өндөржүүлсэн бэлэн байдал байхыг ЗДТГ-ын даргад, Өлзийт сумыг хорио цээрийн бүсэд оруулж, Дашинчилэнгийн замыг хааж, бусад машин явах боломжийг судалж мэдээлэхийг ЦГ-т, Өгийнуураас Өлзийт рүү ямар ч малчин өрх нүүлгэхгүй байхыг сумын удирдлагуудад, өвчин гарсан тухайн сумдаас морь уяж уралдуулах гэж байгаа уяачдыг болиулж, цагаан сарыг өнгөртөл хөдөлгөөн хорьсныг даруй мэдээлэхийг тус тусд нь үүрэг болголоо.

          Хуралдааны төгсгөлд өвчний тархалт хурдтай байгаа учраас цаг минуттай уралдаж ажиллахыг бүх мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%