УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫГ УГТАЖ ХҮЧИТ 32 БӨХИЙН БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Улс тунхагласны баярыг Монгол улс 2002 оноос жил бүр тэмдэглэж ирсэн байдаг. Энэ жил улс тунхагласны 92 жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Архангай аймгийн хувьд улс тунхагласныхаа баярт зориулан аймаг сумын цолтой хүчит 32 бөхийн барилдааныг 11-р сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Барилдааны шөвгийн дөрөвт аймгийн арслан н.Бүрэнжаргал, сумын заан Д.Дондов, н.Энх-Амгалан, залуу бөх н.Ванчиндорж нар үлдсэнээс үзүүр түрүүнд аймгийн арслан Бүрэнжаргал, сумын заан Д.Дондов нар тунаж, сумын заан Д.Дондов түрүүлж, аймгийн арслан н.Бүрэнжаргал үзүүрлэв.
АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/
Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх
санал өгсөн: 3