Аймгийн санхүү төрийн сангийн хэлтэс, хөгжлийн бодлогын хэлтэс, хууль зүйн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу 11-р сарын 1-11-ний өдрүүдэд Ихтамир, Өндөр-Улаан, Жаргалант, Тариат, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хотонт, Цэнхэр, Булган сумдад ажиллажээ. Ингэж ажиллахдаа сумын Засаг даргаас гарч буй захирамж, тамгын газрын даргын тушаалын хууль эрх зүйн үндэслэлийг хянан ажиллаж, аргазүйн зөвлөгөө өгчээ. Мөн өвөлжилтийн бэлэн байдал болон дотоод ажилтай танилцаж, зөвлөмж чиглэл өгөх, төсвийн орлого бүрдүүлэлтийг эрчимжүүлж, 2016 оны орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, тасарч байгаа нэр төрлийн орлогын шалтгааныг тодруулах, 2017 оны татвар, төлбөр хураамжийн тооцоо судалгааг гаргаж авах, үйлдвэрийн зориулалтаар бэлтгэсэн самрын холбогдох тооцоог шалгах, өр авлагагүй төсвийн жил дуусгах талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, туслах ажлыг хийжээ.