Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төлөөлөгчдөд зориулсан үндэсний суурь сургалт орон даяар болж байна

2016-12-12


    УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж, төслийн хүрээнд аймаг, сумдын Иргэдийн Хурлын Төлөөлөгчдөд зориулсан суурь сургалтыг орон даяар зохион байгуулж байна.  
    Энэхүү төслийн хүрээнд 2016 оны 12-р сарын 7,8-ны өдрүүдэд Аймгийн Иргэдийн Хурлын ажлын албанаас  тус сургалтыг зохион байгуулан ажиллаа.  Сургалтанд аймаг сумдын иргэдийн хурлын нийт 74  Төлөөлөгчид хамрагджээ.
    Хоёр өдөр үргэлжилсэн тус сургалтанд мастер сургагч багш Ө.Цогбадрах, С.Цэгмид, Д.Батчулуун сургагч багш  Б.Золоо нар “Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага”, “Иргэдийн оролцоо иргэдтэй харилцах нь”, “Байгаль хамгаалал газрын харилцаа”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, хуралдаан, хуралдааны дэг” зэрэг сэдвүүдээр сургалт явууллаа. 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болсон аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн 30 хувь нь өмнө нь Төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Харин үлдсэн 70 хувь нь шинээр сонгогдсон Төлөөлөгчид. Иймд 2012-2016 онуудад амжилттай хэрэгжиж байсан энэхүү төслийг үргэлжлэн хэрэгжүүлэхээр болсон юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%