Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2016 оны 11-р сарын статистик мэдээг танилцууллаа

2016-12-12

   Аймгийн Статистикийн хэлтээс хэвлэлийн бага хурал хийж аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 11-р сарын дүн мэдээг танилцууллаа. 11 сарын байдлаар Орхон аймагт нялхсын эндэгдэл, нас баралт болон гэмт хэргийн гаралт буурсан, урьдчилсан сэргийлэх үзлэг, урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан байдал, хүн амын эрүүл мэндийн үзлэг нэмэгдсэн зэрэг нийгмийн салбарт эерэг үзүүлэлт гарсан бол халдварт өвчний гаралт нэмэгдэж, төрөлт, гэмт хэргийн илрүүлэлт, нийт бий болсон ажлын байр буурсан зэрэг сөрөг үзүүлэлт гарчээ.
    Эдийн засгийн салбарт орон нутгийн төсвийн орлого, аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалт, автотээврийн орлого, барилга угсралт, их засварын ажил, худалдааны бараа гүйлгээ, нийтийн аж ахуйн орлого өссөн эерэг үзүүлэлттэй гарсан бол холбооны салбарын нийт орлого, ахуйн үйлчилгээний орлого буурсан сөрөг дүнтэй гарсан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%