Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НИЙГМИЙН БОДЛОГО, ХҮНИЙ ЭРХИЙН ХОРООНЫ 3-Р ХУРАЛДААНААР НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2017 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2016-12-12

2016.12.12-ны өдөр Нийгмийн бодлого, хүний эрхийн ажлын хорооны гуравдугаар хуралдаан боллоо. Хуралдаанд Нийгмийн бодлого, хүний эрхийн ажлын хорооны дарга, гишүүд, дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтэнгүүд, Боловсролын хэлтсийн дарга, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга, Биеийн тамир, спорт хорооны дарга, Соёл урлагийн ордны дарга нар оролцож дараах чиглэлээр хэлэлцүүлэг явуулав. 
1.НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР.
2. "НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2017 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ"-ийн дөрөвдүгээр бүлэг. Нийгмийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх.
Нэг. Боловсрол: 
-Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, 
-Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, 
-Багшийн мэргэжлийг дээшлүүлж, сургалтын орчинг сайжруулах, 
Хоёр. Эрүүл мэнд:
-Иргэн бүрд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд,хүртээмжтэй хүргэх, 
Гурав. Соёл, урлаг: 
Дөрөв. Нийтийн биеийн тамир, спорт
Тав. Хүүхэд гэр бүлийн хөгжил: 
-"Хүүхдэд ээлтэй Улаанбаатар" хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Зургаа. Залуучуудын хөгжил
Долоо: Хөдөлмөр эрхлэлт
Найм. Нийгмийн халамж, хамгаалал гэсэн 8 чиглэлээр хэлэлцэж, ажлын хорооны гишүүд, холбогдох байгууллагуудын саналыг хүлээн авлаа.  


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%