Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШАТАР СОНИРХОГЧДЫН АНХАН ШАТНЫ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2016-11-25

        Шатрын спортыг Улсын Их Хурал ивээлдээ аван орон нутагт шатрыг жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсийг 2014 оноос эхлүүлж, Шатар сонирхогчдын анхан шатны буюу сумын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүрийн 11 дүгээр сард шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулан зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн тэмцээнийг Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор манай аймгийн бүх суманд 11 дүгээр сарын 19-нээс 20-ны өдрүүдэд нэгэн зэрэг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 
        Шатар сонирхогчдын анхан шатны буюу сумын аварга шалгаруулах тэмцээнд нийт 19 сумын 282 шатар сонирхогчид оролцсоны эмэгтэй төрөлд 79, эрэгтэй төрөлд 203 шатарчин өрсөлдсөн байна. Архангай аймгийн 19 сумаас эхний байранд шалгарсан нийт шатар сонирхогчдоос 76 нь аймгийн аварга буюу хагас шигшээ тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Хагас шигшээ тэмцээнд оролцох эрх авсан 76 шатар сонирхогчдын эмэгтэй төрөлд 19, эрэгтэй төрөлд 57 нь өрсөлдөх юм байна. 

Аймгийн аварга буюу хагас шигшээ тэмцээнд оролцох эрхтэй шатар сонирхогчдын нэрсийг хүснэгтээр харуулъя.  

Сумын нэр

Төрөл

Оролцогчдын тоо

1-р байр

2-р байр

3-р байр

1

Ихтамир

Эрэгтэй

 8

В.Мухлааш

С.Мөнхтөр

Э.Батхуяг

 

 

Эмэгтэй

2

Ё.Болормаа

 

 

2

Чулуут

Эрэгтэй

7

Т.Эрдэнбаяр

З.Сундуй

М.Буянтогтох

 

 

Эмэгтэй

2

Л.Оюунчимэг

 

 

3

Хангай

Эрэгтэй

10

Б.Ренчин

Ч.Баясгалан

Ж.Авирмэд

 

 

Эмэгтэй

3

Г.Мядагмаа

 

 

4

Тариат

Эрэгтэй

11

Д.Энх-Амгалан

Д.Жаргалбаатар

М.Гантөмөр

 

 

Эмэгтэй

4

Д.Эрдэнэтогтох

 

 

5

Өндөр-Улаан

Эрэгтэй

16

П.Пүрэвням

Я.Отгонбаатар

Ю.Баасанжаргал

 

 

Эмэгтэй

6

Ц.Самбууням

А.Амгаланлхагва

Б.Долгормаа

6

Эрдэнэмандал

Эрэгтэй

6

С.Дамбий

Г.Батсуурь

Ш.Батхүү

 

 

Эмэгтэй

3

Д.Норолхоо

 

 

7

Жаргалант

Эрэгтэй

22

С.Төмөрпүрэв

Ч.Бямбацогт

Ш.Сосор

 

 

Эмэгтэй

18

Б.Баярхүү

Б.Мөнхцэцэг

С.Дарамханд

8

Цэцэрлэг

Эрэгтэй

10

Д.Өлзийхүү

Н.Дүгэрсүрэн

Г.Самуумаа

 

 

Эмэгтэй

5

Г.Тодбаяр

 

 

9

Хайрхан

Эрэгтэй

5

Г.Сүрэнхорлоо

Ш.Энхбаатар

Т.Сүнгийдорж

 

 

Эмэгтэй

2

Д.Мөнхтуяа

 

 

10

Батцэнгэл

Эрэгтэй

8

Н.Туул

Х.Очирбат

Т.Холбообаатар

 

 

Эмэгтэй

5

Д.Мөнгөнтуяа

 

 

11

Өлзийт

Эрэгтэй

13

С.Пүрэвсүрэн

Л.Гомбосүрэн

Ё.Эрдэнэцогт

 

 

Эмэгтэй

4

Амарзаяа

 

 

12

Өгийнуур

Эрэгтэй

9

Б.Пүрэвдорж

Н.Тогтохсүрэн

Т.Ёндонжамц

 

 

Эмэгтэй

3

Э.Даваасүрэн

 

 

13

Хашаат

Эрэгтэй

6

Ч.Болд

Х.Амгалан

Д.Лхамсүрэн

 

 

Эмэгтэй

1

Т.Мөнхзаяа

 

 

14

Хотонт

Эрэгтэй

15

Б.Адъяа

Ж.Алтангэрэл

Б.Ганэрдэнэ

 

 

Эмэгтэй

7

Л.Оюунцэцэг

 

 

15

Цэнхэр

Эрэгтэй

14

Б.Должинсүрэн

Г.Баттулга

Р.Сэрээнэн

 

 

Эмэгтэй

6

Ж.Жавзандайрий

 

 

16

Төвшрүүлэх

Эрэгтэй

13

Г.Дашцэрэн

Я.Батөлзий

Н.Цэрэндорж

 

 

Эмэгтэй

5

Д.Цэрэндулам

 

 

17

Булган

Эрэгтэй

6

Г.Малчинхүү

Ц.Сосорбарам

Ө.Сумъяа

 

 

Эмэгтэй

1

Л.Шүрэнцэцэг

 

 

18

Эрдэнэбулган

Эрэгтэй

18

Барсбаатар

Ж.Тогтохбаяр

Түвшинбаяр

 

 

Эмэгтэй

7

Л.Долгор

 

 

19

Цахир

Эрэгтэй

 6

Б.Батсуурь

Х.Түмэнод

П.Ганболд

 

 

Эмэгтэй

1

В.Эрдэнэцэцэг

 

 

 

Нийт

 

282

 

 

 


Батцэнгэл сумын шатар сонорхогчдын                                             Цэнхэр сумын шатар сонорхогчдын 
аварга шалгаруулах тэмцээний зураг                                               аварга шалгаруулах тэмцээний зураг
 



    


 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%