Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хотын захирагч "Сэлбэ дэд төв" төслийн үйл ажиллагаатай танилцлаа

2016-12-20

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд "Сэлбэ дэд төв" төслийн үйл ажиллагаатай танилцлаа. Арга хэмжээнд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд,  нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Улаанбаатар хотын орлогч дарга, "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих" төслийн Захирал П.Баярхүү, төслийн ажилтнууд, хорооны Оршин суугчдын зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирж оролцлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%