Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ажлын хороод хуралдлаа

2016-12-14

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалтын ажлын хороо, Эрх зүй, төрийн байгуулалтын ажлын хороо, Эдийн засаг, төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын ажлын хороод дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийн 2017 оны үндсэн чиглэл, дүүргийн газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөний биелэлт, 2017 оны төлөвлөлтийг хэлэлцэж, 2016 оны 12 сарын 14-ний өдөр хуралдлаа.  

Хуралдаанаар ажлын хороодын гишүүд дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр МАН-ын мөрийн хөтөлбөрийг нэлээдгүй тусгаж өгсөн нь сайн талтай хэдий ч зорилтууд хэт ерөнхий байгааг анхааруулаад заалтуудыг илүү нарийвчилж, үнэлэлт дүгнэлт өгөх,  Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг тодорхой салбарт бүтээн байгуулалтын ажил хийх санал гарган,  2017 оны эдийн засаг, нийгмийн зорилтын үндсэн чиглэлийг илүү оновчтой, тодорхой болгон, хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%