Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төрийн албаны зөвлөл Орхон аймагт ажиллаж байна

2016-12-17

  Монгол улсын Төрийн албаны зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ манай аймагт  ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор “Төрийн үйлчилгээ-ололт туршлага” сэдэвт үзэсгэлэн-өдөрлөг, сургалтыг Монгол улсын Төрийн албаны зөвлөл, АЗДТГ, Хангайн бүсийн бүтээмж хөгжлийн төв хамтран зохион байгууллаа. Сургалт –өдөрлөгийн хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны шинэчлэл, Үндэсний аюулгүй байдал, түүний үндсэн асуудалын талаар мэдээлэл хийж, “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээнд гарсан шинэчлэл” үзэсгэлэнг үзэж танилцсан юм.

Мөн өнөөдөр төрийн үйлчилгээний шилдэг гүйцэтгэл /номинациудыг/ тодорхойлж шалгарууллаа.  Мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглагч байгууллагаар Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Иргэд олон нийттэй хамгийн сайн харилцагч байгууллагаар Онцгой байдлын газар, Бүтээмжийн хөтөлбөр үр дүнтэй хэрэгжүүлэгч байгууллагаар 7-р цэцэрлэг шалгарав. 

Монгол Улсын Төрийн албаны тухай хууль 1994  онд батлагдсанаар төрийн албаны бие даасан хуультай болж, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаагийн нэмэлт өөрчлөлт өөр шинэчлэгдэж, 2008 онд уг хуульд зарчмын хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч энэ хууль амьдрал дээр бүрэн хэрэгжиж чадахгүй байна. Монгол улсын үндсэн хуулиар төрийн бүх шатны байгууллагын үйлчилгээ иргэдэд хөнгөн, шуурхай, хүртээмжтэй хүрэх ёстой. Иймд төрийн байгууллагын шинэчлэл нэн чухал асуудал болж байна. Өнөөдөр болсон “Төрийн үйлчилгээ-ололт туршлага” сэдэвт үзэсгэлэн-өдөрлөг, сургалт  нь Орхон аймгийн төрийн байгууллагууд шинээр нэвтрүүлж буй үйлчилгээ, бүтээмж, инновацийн чиглэлээр өөр хоорондоо туршлага солилцож, харилцан суралцах боломжийг бий болгосноос гадна энэ төрлийн сургалт-өдөрлөг анх удаагаа болж байгаа гэдгээрээ онцлог байсан юм. Монгол улсын төрийн албанд нийтдээ 185 мянга гаруй албан хаагч ажилладаг ба 44,6 хувь нь 35 нас хүртлэх залуучууд байна. Иймээс Төрийн албаны тухай хууль эрх зүйн орчныг сайжруулах, залуучуудыг төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллах тал дээр цаашид анхаарч ажиллана гэдгийг Монгол улсын  Төрийн албаны дарга Б.Цогоо хэлж байлаа.

Манай аймагт 4600 гаруй иргэн төрийн алба хашиж байна

Монгол улсын Төрийн албаны зөвлөл Ховд, Дархан-уул аймаг болон Нийслэлийн Багануур дүүрэгт ажилласан.  Энэ удаад Орхон аймгийн төрийн болон төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн, шуурхай, хүнд сурталгүй очих боломжийг бүрдүүлэх, мэргэжлийн өндөр түвшний цаг үеээ олсон зөвлөгөө, дэмжлэг үзүүлж ажилласан юм. 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг “Төрийн албаны гол зорилго иргэдэд үйлчилгээ үзүүлэх. Төр оршин байгаагийн хувьд төрийн алба, төрийн албан хаагчдаараа дамжуулан, иргэдэд аюулгүй, амьдралын баталгаатай, сайхан орчинд ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэх ёстой. Эрдэнэт хотын соёл, хөгжлийн түвшин, айдасгүй байдал төрийн албатай шууд холбоотой. Иймд төр тогтвортой, чадварлаг,  улс төрөөс ангид байх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулахдаа чадалтай хүнийг өрсөлдөөний шугамаар сонгон шалгаруулж байна” хэмээн ярьж байлаа. 


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%