Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2016 оны 12 сарын 15-ны өдөр Иргэний оролцоо, өргөдөл гомдлын ажлын хороо, Гадаад харилцааны ажлын хороодын гуравдугаар хуралдаан боллоо

2016-12-15

 Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцоо, өргөдөл гомдлын ажлын хороо, 

Гадаад харилцааны ажлын хороодын гуравдугаар хуралдаан боллоо. Хуралдаанд Иргэний оролцоо,

 өргөдөл гомдлын ажлын хорооны гишүүн, Д.Мөнхбаяр, Ц.Эрбол С.Тунгалаг, Э.Хорлоо, Гадаад

 харилцааны хорооны гишүүн Х.Анхбаяр, О.Энхтайван, Д.Бэгзцэрэн

 нар оролцож, Дүүргийн засаг даргын 2016*2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн 2017

 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийг дүүргийн Засаг даргын тамгын газрын Захиргаа 

хуулийн хэлтсийн дарга М.Баатарцогт танилцуулав. Хуралдаанаар

1. Нэг цонх, нэг цэгийн үйлчилгээг илүү шинэлэг боловсронгуй болгож, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх,  

2. Төрийн үйлчилгээний чанар хүртээмж ёс зүй , хүнд сурталд хяналт тавьж ажиллах тал дээр анхаарч ажиллах,  

3. Дүүргийн 2017 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийн төсөв бага тусгагдсан учир

 Төрийн бус байгууллага, томоохон аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах саналыг тус  тус гаргалаа.


             

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%