Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НОМГОН СУМ: ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 2-Р ХУРАЛДААН БОЛЛОО

2016-12-18

Номгон сумын ИТХ-ын ээлжит 2-р хуралдаан 100 хувийн ирцтэйгээр 2016.12.16-ны өдөр сумын Соёлын төвд нээлттэй хуралдлаа. Тус хуралдаанаар 
1.       1. ИТХ-ын хуралдааны дэгийн тухай
2.    ИТХ-аас 2017-2020 онд баримтлах үзэл баримтлал батлах
3.    ИТХ-ын хороо байгуулж, тэдгээрийн ажиллах журам батлах тухай
4.    Номгон сумыг 2016-2020 онд хөгжүүлэх сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр
5.    Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2017 оны үндсэн чиглэлийн тухай
6.    Орон нутгийн 2015 оны төсвийн гүйцэтгэл
7.    Орон нутгийн 2017 төсвийн төсөл болон тусгай сангийн орлого, зарлагыг батлах тухай
8.    Сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт , 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө
9.    2017 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 
            ОНХС-ийн хөрөнгөөр ЕБСургууль, цэцэрлэг дотуур байрны дунд цэвэрлэх байгууламж шинээр байгуулах, Сумын  нийтийн эзэмшлийн  газарт  дулаанд цэвэр бохир  усанд  холбох төв магистрал шугамын  зураг төсөв хийлгэх, айл өрх гудамж талбайд хаягжуулалт камержуулалт хийх тохилог орчин цэмцгэр гудамж хөтөлбөр хэрэгжүүлэх ,ундны усны холболт, цэвэршүүлэх тоног төхөөрөмж шинээр тавих албан газрыг цэвэр усны шугаманд холбох  /2015-2016оноос /бэлчээрийн усан хангамжийг сайжруулах гүн өрмийн худаг гаргах, 04-ийн шугамын өргөтгөлийг зургийн дагуу шинээр хийх,  өрх албан газар, айл өрх ,орон сууцыг дулаан цэвэр бохир усны шугаманд холбох ажлыг зургийн дагуу эхлүүлэх зэрэг ажил арга хэмжээг санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%