Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХАР ТӨМӨРЛӨГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙН УРЬДЧИЛСАН СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭВ

2016-12-21

        Дэлхийн банкны санхүүжилтээр “Дархан Сэлэнгийн төв бүсэд Хар төмөрлөгийн цогцолборыг Дэд бүтцийн хамт байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх ажил судалгааны шатандаа явж байна. 
Уг төслийн Байгаль Орчин, Нийгмийн урьдчилсан судалгааг “Экотон”, “Ажэд” зэрэг мэргэжлийн байгууллагуудын судлаач, эрдэмтэд хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд урьдчилсан судалгааны тайлангаа өнөөдөр /2016.12.21/ олон нийтэд танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ. Байгаль Орчин, Нийгмийн нөлөөллийн урьдчилсан судалгааны тайлангийн  төслийн үр дүнг  оролцогч талууд болон иргэдэд танилцуулан санал, зөвлөмжийг авах, цаашдын ажилд тусган ажиллах зорилго бүхий уг хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, БОАЖГ хамтран зохион байгуулсан юм.
  Хэлэлцүүлэгт 50 гаруй хүн оролцсон бөгөөд аймгийн ИТХ түүний дэргэдэх Иргэний танхим, ИТХ-ын  Байгаль орчин, экологийн бодлого хяналтын хороо, ЗДТГ, БОАЖГ, МХГ, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, “Урансайжрах”, “Тайван бетон дэр” ХХК, Хараа, Ерөө голын сав газрын захиргаа, Иргэний нийгмийн байгууллагууд, байгаль орчны байцаагчид болон ард иргэдийн төлөөлөл байлаа. 
Дээрх иргэдээс гаргасан саналыг үндсэн төслийн суурь судалгаанд тусган ажиллах бөгөөд дараагийн шатны нарийвчилсан судалгааны тайланг мөн олон нийтээр хэлэлцүүлэх юм байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%