Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НОМГОН СУМ: БОГТ БАГИЙН ИНХ БОЛЛОО

2016-12-21

Номгон сумын Богт багийн ИНХ 2016.12.18-ний өдөр багийн төвд хуралдлаа. Тус хуралдаанд багийн нийт 160 өрхийн 115 өрхийн төлөөлөл оролцож багийн Хурлын дарга,  тэргүүлэгчид, Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 
Тус багийн ИНХ-ын даргаар сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Далайхүү, багийн Засаг даргаар сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэлгэртогтох сонгогдлоо. 
Б.Дэлгэртогтох багийн Засаг даргаар 4 дахь удаагаа сонгогдож байгаа, ИТХ-ын төлөөлөгчөөр 3 дахь удаагаа сонгогдож байна. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%